GHRF 2025
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.72%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.33%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.00%
GHRF 2025 АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ | МЭДЭЭЛЭЛ (MHRI)
- 2025 / 11 / 02
MHRI | GHRF – 2025 хөтөлбөрийн үед анхааруулах санамж
MHRI | GHRF – 2025 ХӨТӨЛБӨРИЙН ҮЕД АНХААРУУЛАХ САНАМЖ

БНСУ-д зорчиход анхаарах зүйлс:
  1. Багийн нийт бүрэлдэхүүнээсээ салж явахгүй байх
  2. Хил нэвтрэхээс өмнө Q-CODE бөглөж авсан байх


БНСУ-ын Инчон, Бусан чиглэлд зорчих зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардлагыг тус улсын "Хорио цээрийн алба"-наас 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл зорчигч та шар хуудас бөглөхгүйгээр Q-Code бөглөж, тус улсын хилээр нэвтрэх юм. 🌐 Q-code авах линк:👇

https://qcode.kdca.go.kr/qco/index.do

      

3. Гадаад пасспорт, холбогдох бичиг баримтаа өөрт ойр авч явах

  • Гадаад пасспортны хүчинтэй хугацаа: Хилээр нэвтрэхэд хамгийн багадаа 6 сар буюу 182 хоногоос дээш хүчинтэй байх шаардлагатай.
  • Солонгост байрлах хаяг: MD호텔 독산, 금천구 독산동 1156, 서울특별시,

Siheung-daero, Geumcheon District, Seoul, South Korea | MD Hotel Doksan +82220964000

    •  Бидэнд урилга илгээсэн БНСУ-н аяллын компани UMIT Co8 LTD

Солонгос дахь төв оффисын хаяг: 209, Taehwa-ro, Jung-gu, Ulsan | Republic of Korea, P.O.Box 44454 | Вэб хуудас: http://utrip.kr/ | Утас: 010-2417-2588 | Улсын бүртгэлийн дугаар: 868-87-01070 |

Аяллын хугацаа:

  •       Сөүл – 2025.11.04-11.07
  •       Сөүл | Улсан | Бусан – 2025.11.07 – 11.09 
  •       Монгол орчуулагч: Оюундэлгэр | Солонгос дугаар: 010-8342-1848

4.   Зорчигч онгоцонд  23 кг хүртэл жинтэй 1 ширхэг ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр 200 см-с хэтрэхгүй байх. Гар тээшний 3 талын хэмжээсний нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Таны гар тээш 5 кг байх ёстой. 1ш 23 кг-с илүү ачаа бүр МИАТ-145,000₮, Корэйн Эйр-70 доллар байх бөгөөд та тээшнийхээ хэмжээгээ хянан шалгаарай.


5.    Аяллын хугацаанаас бусад хугацаанд хувиараа гадуур гарах тохиолдолд байрлаж буй буудлыг хаяг, утасны дугаарыг сайтар хадгалж авах шаардлагатай бөгөөд метро зэрэг нийтийн тээврээр зорчих тохиолдолд олон хийтийн газар аль болох утсаар чанга ярихгүй байх, видео call хийхгүй байх.


6.   Тогтвортой аялал жуулчлалыг  дэмжих, байгал орчин хамгаалах хөтөлбөрийн хүрээнд зарим зочид буудал нэг удаагийн шүдний оо, сойз зэргийг ашигладаггүй тул хувийн хэрэглээний зүйлсээ бэлдэхэдээ анхаарна уу.


7.  Олон нийтийн газар VAPE болон утаат тамхи хориотой байдаг тул зөвхөн зөвшөөрөгдсөн газар хэрэглэнэ үү.


8.  Буудлын мини бар ашиглах, эд зүйлс гэмтээсэн тохиолдолд аялагч дээр төлбөр тооцоо бичигдэхийг анхаарна уу. (Буудлын зэрэглэлээс хамааран худалдааны үнээс 2-3 дахин үнэтэй байдаг)


9.  Аяллын хөтөч орчуулагч нь аяллын хөтөлбөрт багтсан хөтөлбөрийн хүрээнд нийтэд зориулсан орчуулга, чиглүүлгэ, зааварчилгааг өгөх бөгөөд хувиараа дэлгүүр орох, хувийн чөлөөт хөтөлбөр зэрэгт орчуулга хийх боломжгүй.


10.  Аяллын хугацаанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусдыг шахаж хүчлэхгүй байх.

БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах. Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,


БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,


БНСУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх,


Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,


Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал:

Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж ирэхийг зөвшөөрдөггүй).

  •      Янжуур тамхи 200 ширхэг,
  •      Сигар, навчин тамхи 100 ширхэг


Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч торгодог


10,000-аас дээш ам доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.


Хөтөлбөр: ЭНД ДАРЖ ТАНИЛЦАХ

Хавсралт файлын жагсаалт
1. MHRI | GHRF – 2025 хөтөлбөрийн үед анхааруулах санамж
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2025 / 09 / 24
GHRF 2025 | KOREA - 2025.11.04 БНСУ зохион байгуулагдах Глобал HR Форумтай холбоо бүх мэдээллийг эндээс ... (МУ-с оролцох төлөөлөгчдийн албан ёсны бүртгэл явагдаж байна.)
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх жагсаалтын дагуу бүх материал бэлэн болсны дараа визний материал хүлээн авах төвөөр дамжуулж визний хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн биеэр бүрдүүлэн өгөх үүрэгтэй.
- 2025 / 09 / 27
БНСУ-д зохион байгууллагдах GHR Forum болон туршлага судлах тусгай хөтөлбөрт оролцогчдын албан урилга авахад шаардлагатай бичиг баримтын мэдээллийг эндээс авна уу.
- 2025 / 09 / 27
-2025 / 09 / 08
(2025.11.04 - 09) БНСУ | СӨҮЛ Хотод зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2025 + (SEOUL | ULSAN | BUSAN) Топ 3 хотын ОУ-н туршлага судлах тусгай хөтөлбөрт таныг урьж байна.
-2025 / 09 / 07
GHRF 2025 – Монгол Улсаас оролцох төлөөлөгчдөд Форум болон туршлага судлах ОУ-н арга хэмжээний хөтөлбөр танилцуулах өглөөний уулзалтын хөтөлбөр
HR Фото